Аффилиэйт гэж хэн бэ?
Аффилиэйт гэдэг нь Аффилиэйт хөтөлбөртэй онлайн дэлгүүрээс бүтээгдэхүүний холбоос авч (линк) бусадтай хуваалцаж тухайн борлуулалтаас тодорхой хувийн ашиг авах замаар орлого олох арга бөгөөд борлуулагч болон брэндүүдтэй хамтарч ажиллаж буй маркетингийн түнш юм.
Аффилиэйт буюу маркетингийн түнш нь тухайн бараа болон бүтээгдхүүний талаар зөвхөн үнэн бодид мэдээллийг хуваалцах үүрэгтэй бөгөөд худал мэдээлэл ашиглан сурталчилгаа хийсэн тохиолдолд зохих хариуцлага хүлээдэг болхийг анхаарах нь зүйтэй.
Яагаад Маркет Mонгол-н аффилиэйт хөтөлбөрт нэгдэх вэ?
Хүн бүрт боломжтой орлогын эх үүсвэр
Та оюутан, ажилтан, эсвэл контент бүтээгч байхаас үл хамааран нэмэлт орлого олох боломжтой.
Эхлэхэд хялбар, эрсдэлгүй
Ямар нэг хөрөнгө оруулалт шаардлагагүй — зөвхөн утас, сошиал байхад хангалттай.
Ирээдүйн дижитал боломжийг ашиглах
Цахим худалдаа, дижитал маркетинг нь ирээдүйн гол чиглэл бөгөөд та одооноос оролцож эхлэх боломжтой.
Хамтдаа өсөх экосистем
Маркет Mongol нь борлуулагч, хэрэглэгч, аффилиэйтүүд хамтдаа өсөх нэгдсэн платформ юм.
Та Маркет Mонгол – н аффилиэйт хөтөлбөрт нэгдэж Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, брэндүүдийг сурталчлан таниулж, борлуулалтын нэмэгдүүлсэнээрээ та өөрөө орлого олохоос гадна үндэсний үйлдвэрлэгч, жижиг дунд бизнесүүдийг дэмжиж, улмаар, мөнгийг дотооддоо үлдээх болон, дотоодын эдийн засагт бодит хувь нэмэр оруулах боломжтой юм.
Хэрхэн хамтарч ажиллах вэ?
Та энэ хобоосыг ашиглан Маркет Mонгол – н Аффилиэйт (Маркетингийн түнш) болох нөхцлүүдийг уншиж танилцаад “Аффилиэйт болох” холбоосыг дарж бүртгэлээ эхлүүлнэ.
Таны бүртгэл баталгаажиж Аффилиэйт данс болон самбар үүссэний дараа өөрт таалагдсан бүтээгдэхүүнээ сонгон тусгай Аффилиэйт холбоосыг үүсгэн авч бусадтай хуваалцах болон бүтээгдхүүний сурталчилгаанд хэрэглэж болно.
Хэн нэгэн таны хуваалцсан линкээр орж худалдан авалт хийсэн тохиолдолд та тухайн хийгдсэн борлуулалтын үнийн дүнгийн тогтоосон хувьтай тэнцэх мөнгөн дүн таны орлого болж тооцгодно. Орлогоо хэрхэн хүлээн авах талаар дэлгэрэнгүй мэдээдэл болон бусад чухал нөхцлүүдтэй доор байршуулсан “Хамтарч ажиллах нөхцлүүдтэй танилцах” холбоосоор орж танилцана уу.
Алхамууд:
1. Хамтарч ажиллах нөхцлүүдтэй танилцан зөвшөөрөх
2. Бүртгүүлэх
3. Бүтээгдэхүүний холбоос авах
4. Холбоос уваалцах
5. Хэрэглэгч худалдан авалт хийх
6. Та шимтгэл авах
